Турецкий Гамбит, Зүүдэнд ч Оромгүй Явдал, АДМИРАЛЪ, Ирония Судьбы 2 - Продолжение кинонууд шинэчлэгдсэн шүү!!! Өөр ямар кинонууд гарахгүй байна сэтгэгдэл дээрээ үлдээгээрэй!

Трое из Простоквашино (Бүх Анги!!!)

1/06/2009 Posted In 0 Comments »
Яаая өнөөдөр ч нээрээ хүүхэлдэйн киноны хур буужийнаа тээ. Би гэж хүн нарийн нандин юмнууд олдвол унан тусан, бүдрэн босон та нартаа үзүүлэх гээд гүйчдэг хүн шүү дээ. Уул нь бусад сайтуудыг хараад байхад нэг нэгээр тасалж хэсэг хэсгээр нандин чавгаа өгдөг юм билээ. Ах баагий бол ууттай нь бариад гүйчдийн. хэхэхэ. За яадийн тээ. тоохгүйшт. Энэ удаа оросын хүүхэлдэйн кинонуудын сор болсон бүтээлүүдийн нэг болох нийтдээ 3 ангитай Троё из Простоквашино хэмээх хөөрхөн киног толилуулж байна. Бага байхад надад бүүр энэ хүүхэлдэйн киноны баатруудын наадаг цаас, марк гэх мэт гоё гоё цуглуулга байдаг байж билээ. Аав маань Орос явахаараа надад зориулан байж Орос хүүхэлдэйн киноны баатруудтай зураг, наадаг цаас, марк авчирдаг байж билээ. Энэ хүүхэлдэйн киноны баатруудын нэг Почтальон Печкин -ы наадаг цаас бол Манай гал тогооны стенкэн дээр мөн ч их удсан даа. Одоо энэ киног үзэх болгонд бага нас маань бодогдоод тэр үед Аав, ээж минь ямар сайхан залуухан байлаа, би ямар жоохон байлаа, гал тогоо маань ямар тавилгатай байлаа гээд л бүх юм санаанд ордийшт. хэхэхэ. За үг олдож үхэр холдлоо киногоо үзэцгээе!



1-р анги: «Трое из Простоквашино» (1978)

2-р анги: «Каникулы в Простоквашино» (1980)

3-р анги: «Зима в Простокваашино» (1984)

0 СЭТГЭГДЭЛ: