Турецкий Гамбит, Зүүдэнд ч Оромгүй Явдал, АДМИРАЛЪ, Ирония Судьбы 2 - Продолжение кинонууд шинэчлэгдсэн шүү!!! Өөр ямар кинонууд гарахгүй байна сэтгэгдэл дээрээ үлдээгээрэй!

Домовой - 2008 онд гарсан шилдэг кино

7/16/2009 Posted In 0 Comments »
Өнөөдөр та бүхэндээ 2008 онд гарсан Домовой хэмээх Орос киног толилуулахад бэлэн болоод байна. Уг киноны гол дүрүүдэд Константин Хабенский, (Адмиралъ, Ночной, Дневной Дозор, Ирония судьбы зэрэг шилдэг киноны дүрүүдээр), Владимир Машков (Вор, Папа, Ликвидация, Олигарх киноны гол дүрээр) зэрэг Оросын кино урлагын сор болсон жүжигчид хамтран тоголсон байна.

Дэлгэц 1 - Аль гарахаар нь үзээрэй


Дэлгэц 2 - Аль гарахаар нь үзээрэй

Дэлгэрэнгүй...

Место Встречи Изменить Нельзя - Шилдэг Детектив

7/16/2009 Posted In , 0 Comments »
Энэ удаа та бүхэндээ 1975 онд 5 ангитайгаар бүтээгдэж байсан Место Встерчи Изменить Нельзя хэмээх киног бүрэн эхээр нь хүргэхэд бэлэн болоод байна. Киноны гол дүрд Оросын домогт дуучин Владимир Высоцкий тоголсон байна.

Дэлгэц 1 - Бүх Анги


Дэлгэрэнгүй...

Две Звезды ТВ Шоуны 3-р Сезоны Шилдгүүд

7/15/2009 Posted In , 0 Comments »
Өнөөдөр та бүхэндээ өчидгдөрхөн ялагчаа тодруулсан Две Звезды ТВ Шоуны 3-р сезоны шилдгийн шилдэг бичлэгүүдийг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ шоуны талаар товч дурдахад Оросын Нэгдүгээр сувгаар бүтэн сайны үдэш бүр гардаг бөгөөд за даа бараг өнгөрсөн хэдэн сарын Оросын Номер 1 шоу байсан гээд л хэлчихэд нэг их буруудахгүй байх аа. Энэ шоу маань 2006 онд анхны сезоныг эхлүүлж байсан бол өчигдөрхөн 3 дахь сезоныхоо ялагчийг (Марк Тишман/Нонна Гришаева 2 түрүүлсэн ) тодруулж 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ нэвтрүүлгийг шууд үгээр хэлэхэд дууны тэмцээн гэж хэлж болох юм. Гэхдээ зүгээр ч дуучид биш харин Оросын соёл урлагын төдийгүй бүхий л салбарын шилдэг одууд оролцдогоороо онцлогтой.

За даа тэгээд бас нэг начир нь гэвэл дуучид хос хосоороо нэг баг болон оролцдог байгаа юм. Нэг багт заавалч үгүй нэг дуучин од байх ёстой гэсэн бяцхан дүрэмтэй. Харин партнер нь урьд өмнө тайз нь дээр дуулж үзээгүй бусад салбарууд томоохон төлөөлөгч одууд байх ёстой. Жишээ нь кино урлагын одууд, улс төрчид, нэвтрүүлгийн хөтлөгч, гээд л.

Миний орос блогоор ордог зарим андууд маань санаж байгаа бол би урьд нь орос блогдоо энэхүү тэмцээний өмнөх 1,2 сезонуудын бичлэгүүдийг оруулж байсан даа. Ер нь энэ шоу анхнаасаа Оросын үзэгчдийн талархалыг хүлээж, тэр хэрээрээ Оросын ТВ нэвтрүүлгүүдийн дунд толгой цохиж явдаг нэвтрүүлэг.

За одоо харин 3 сезоны хөтлөгч оролцогчидын талаар товчхон дурдахад: Энэ сезон маань 3 сарын 9-с 6 сарын 7-ны хооронд явагдсан бөгөөд Нэвтрүүлгийг 3н гунхасан хүүхэн хөтөлсөндөө. Ксения Собчак (Оросын Пэрис Хилтон, хөтлөгч, жүжигчин), Татьяна Лазарева (СТС сувгаар гардаг хошин нэвтүүлгийн хөтлөгч/жүжигчнээр нь таних юм байна) и Тина Канделаки (Нэг хэсэг МТВ-ийн халуухан хөтлөгч байсан, СТС-ийн үдшийн нэвтрүүлгүүдээр нь санах юм байна)

Оролцогчид: 3-р сезонд нийтдээ 12 баг буюу хосууд оролцсон бөгөөд нэлээд залуу дуучид, одууд оролцсон байна билээ. Ялангуяа бүсгүйчүүд нь тасархай даа. Миний танихаас эмэгтэйчүүд: Дайнеко (Лэйла, Я просто от тебя уйду), Зара (Фабрика Звезд-ын оролцогч), Анна Седокова (Хуучин ВИА-ГРА-ын халуухан бүсгүй), Нонна (Большая Разницаг-ын авъяаслаг жүжигчин). Эрчүүдээс: Тишман (Фабрика Звезд-ын оролцогч), Дмитрий Певцов (Большая Разница), Григорий Лепс (Парусыг дуулдаг) за нэрийг нь санахаас л энэ. Ер нь бүгдэнг нь харсан юм билээ.
За одоо хэдүүлээ нэвтрүүлгийнхээ шилдгийн шилдэг видеонуудаа хамтдаа сууж үзэцгээе. Дагаад ч гэсэн дуулаарай!!! Би өнөө шөнө унтахгүй байх аа. хэхэ
Дэлгэрэнгүй...

Ёстой Гоё Орос Дуунууд Байна, Тэр Караокед Чинь

7/14/2009 Posted In 2 Comments »
Өчигдөр жаахан шоудаад, өнөөдөр гэртээ сайхан амарч байна. Тэгсэн сэтгэл санаа гэгэлзээд ерөөсөө зүгээр суулгадагүй шүү. Гэр орноо ч санаад байх шиг, тэр нэг охиныг ч үгүйлээд байх шиг. Тэгээд энэ хөнгөхөн гунигаа тайлах гэж сайхан орос дуу дуулах шив. Нэнсигийн Дым Сигарет с Ментолом гэдэг дууг та мэдэх үү ? Миний дуулах дуртай дууны нэгдээ. Дуу болгон түүх өгүүлдэг гэдэг шиг энэ дуу ч гэсэн миний амьдралын тэр нэгэн сайхан мөчийг санагдуулдаг болохоор магад би дуулах дуртай байх. За тэгэээд өөрийнхөө орох дуртай орос караке сайтнаасаа дээрхи дууг тавьж байгаад л чарлаж гарлаа даа.

Аан тийн, гол юмаа мартах гэж байна хэхэ. karaoke.ru энэ сайтны линк нь шүү. Ёстой дажгүй сайт байгаа юм даа. Та бидний мэдэх түгээмэл дуунаас өгсүүлээд Оросын хуучны, хит, киноны, хүүхдийн, гээд л бүх дуунууд байна билээ. За тэгэээд хамгийн гоё нь та өөрийнхөө дуулж байгаагаа шууд бичээд авчихаж болно. Өөрийнхөө дуулсаныг сонсохоор их ч сонирхолтой. За тэгээд ах баагий өөрийн чадан ядан бахирсан нэгэн дуугаар энэ бичлэгээ өндөрлөе.Та ч гэсэн өөрийн дуулсан дууныхаа бичлэгийг энэ блогын эсвэл орос блогын сэтгэгдэл дээр үлдээж болно шүү.

Дым Сигарет с Ментолом - Цэгмээ (доогуур өнгөөр дуулсан хувилбар)


Дым Сигарет с Ментолом - Цэгмээ (аймар дээгүүр өнгө, боож үхлээ хаха)

Энэ дуугааа надтай адилхан ганьхарч байгаа бүх андууддаа зориуллаа. Аль хувилбар арай дээр байх шиг байна, Сүүлийнх нь боож үхлээ хахаха
Дэлгэрэнгүй...

Большая Разница (9 дэх дугаар) - Оросын хошин ТВ Шоу

6/18/2009 Posted In 0 Comments »
Та санаж байгаа бол би энэ шоуны өмнөх дугааруудыг оруулж байсандаа. Харин өнөөдөр энэ шоуны сүүлийн дугаар болох 2009 оны 5 сарын 15нд Оросын Нэгдүгээр сувгаар цацагдсан 9 дүгээр дугаарыг толилуулахад бэлэн болоод байна. Хошин элэглэл маягтай шоу бөгөөд Оросын нэр бүхий урлаг соёлын одуудыг, мөн алдартай нэвтрүүлэг шоуг хошин элэглэж үзүүлдгээрээ үзэгчдийг таашаалыг ихэд хүртэж байгаа нэвтрүүлэгдээ. хахаха за үзмой

Дэлгэц 1 - Аль гарахаар нь үзээрэй


Дэлгэц 2 - Аль гарахаар нь үзээрэй
Дэлгэрэнгүй...

Особенности Национальной РЫБАЛКИ - Орос Инээдмийн Кино

6/18/2009 Posted In 0 Comments »
Би дээр энэ киноны өмнөх ангийг оруулж байсан даа та санаж байна уу ?. За бас нэгэн андынхаа хүсэлтийг биелүүлнэ ээ. Өнөөдөр ёстой зав гарсан биш бөөндөж байгаа биз. Гоё кинонуудаар дүүргэнэ ээ хө. За одоо нөгөө Михалыч, Лёва, Кузьмич таваришууд (яг оросоор нь товарищууд гж бичхээр сонин сонсдном) загасан явах гэж баллана аа. хахаха. Татаагаад хаяна даа надуул чинь.


Дэлгэрэнгүй...

Офицеры (1971) - Дайны тухай Орос Кино

6/18/2009 Posted In 1 Comment »
Бас нэгэн андынхаа хүсэлтээр 1971 онд бүтээгдэж байсан Офицеры хэмээх сайхан киног оруулахад бэлэн боллоо. Киноны гол дүрд та бидний сайн таних Георгий Юматов, Василий Лановой нар тоголсон байна. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд энэ кино маань гарсан жилээ шилдэг киногоор шалгарч байжээ. Зөвхөн тэр жилдээ төдийгүйг өнөөг хүртэл Оросын шилдэг киноны тоонд яалт ч үгүй орох сор болсон бүтээлдээ. За нэг асуух юм байна аа. Энэ тоглуулагч гарахгүй байвал надад тэр дор нь мэдэгдээрэй.

Дэлгэрэнгүй...

Чучело/Мануухай - Кристина Орбакайте тоголсон кино

6/18/2009 Posted In , 0 Comments »
За байз, хэзээ билээ дээ нэг анд маань энэ киног захиад байсан тэр үедээ мартаж орхиж. Гэхдээ санадаг нь ямайдаа. Би ч гэсэн өөрөө энэ кинонд дуртай болохоор амархан санасан байж магад. Энэ кино маань Оросын примадонна Алла Пугачевагийн охин Кристина Орбакайте, домогт жүжигчин Юрий Никулинтэй хамтарч тоголсон кино бөгөөд 1983 онд бүтээгдэж байжээ.


Дэлгэрэнгүй...

Берегите Женщин - Оросын сор болсон кинонуудын нэг

6/18/2009 Posted In 0 Comments »
Энэ их гоё кино шүү. Бүсгүйчүүлээ халамжлаж яваарай, гээд орчуулчихвал яаж байна. Энэ кино маань нийтдээ 2 ангитай бөгөөд дуут, мюзикл кино гээд хэлчихэд болно. Үзэсгэлэнт Одессын кино студид 1981 онд бүтээгдэж байсан байна.


Дэлгэрэнгүй...

Живые и Мертвые - Дайны тухай Орос кино

6/18/2009 Posted In 0 Comments »
За хө нэлээн удаан энэ блогтоо бичлэг оруулж чадсангүй. Өнөөдөр харин нэг суусных хэдэн сайхан кино орууладхая байз. Эхний ээлжинд Дэлхийн 2 дугаар дайны тухай өгүүлэх Живые или Мёртвые хэмээх домог болсон киног та бүхэндээ хүргэе. Нийтдээ 2 ангитай бөгөөд домогт Мосфильм кино студид бүтээгдэж байжээ.

1-р хэсэг


2-р хэсэг

Дэлгэрэнгүй...

2009 оны Ялалтын Баярын Концерт - Песни Весны и Победы

5/25/2009 Posted In , 3 Comments »
Өнөөдөр энд(АНУ) Memorial Day - Цэргийн албаа хашиж яваад амь үрэгдсэн цэрэг дайчдаа эргэн дурсах өдөр. Орон даяраа амарч байнам. Та бүхэн санаж байгаа бол хэдхэн хоногын өмнө 5 сарын 9нд мөн Оросын Ялалтын баяр болж өнгөрсөн билээ. Ингээд энэ сайхан цэрэг эрсээ хүндэтгэсэн өдрүүдийг тохиолдуулаад энэ удаа Оросын ОРТ сувгаар шууд дамжуулан үзүүлсэн Ялалтын Баярын Концертын (Песни Весны и Победы 2009) шилдэг видео бичлэгүүдийг хүргэхэд бэлэн болоод байна.


Дэлгэрэнгүй...

2009 оны 5 сарын 9 - Москва, Улаан Талбай - Ялалтын Парад

5/25/2009 Posted In , 0 Comments »
Мэдээж Ялалтын Парадгүйгээр Орос ах нарын маань Ялалтын Баярыг яаж төсөөлөх билээ дээ. Тиймээс 2009 оны 5 сарын 9нд Москва хотын Улаан Талбайд болж өнгөрсөн Ялалтын Парадыг (Парад Победы 2009) та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэхээр зэхлээ. Аан тийн бас нэг юм сануулаадхая. Өмнө орсон Евровидение 2009 бичлэг шинэчлэгдэж энэ тэмцээний Нээлтийн Еслолын Ажиллагааны видеонуудыг тусд нь нэмж оруулсан шүү. Энэ ажиллагаанд Дима Билан, ТАТУ гээд л том хамтлагууд оролцсон байна билээ.


Дэлгэрэнгүй...